
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг практиктай холбох, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилгоор “Алтан үзэг” оюутны шилдэг бүтээл шалгаруулах улсын наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл 10 дахь жилдээ зохион байгуулж буй дээрх уралдааныг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НЗДТГ, МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагналын сан нэмэгдсэн байна.
- Нийтлэл /ярилцлага, сурвалжилга, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйг аль ч төрөл зүйл байж болно/
- Телевизийн нэвтрүүлэг /8-10 минут/
- Радио нэвтрүүлэг /8-10 минут/
- Нийгмийн реклам /30-60 секунд/
- Мультимедиа нийтлэл
Нийтлэл хэвлэмэл байдлаар, телевиз, радиогийн нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэл HD форматаар, DATA DVD эсвэл Media file хэлбэртэй байх шаардлагатай аж.
Бүтээлийг арваннэгдүгээр сарын 21-ийг дуустал ХИС-ийн хичээлийн II байрны 103 тоотод хүлээн авах юм. Уралдаанд ирүүлсэн материалуудыг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүнэ.
Харин шалгаруулалтын дүнг арваннэгдүгээр сарын 30-нд нийтэд зарлаж, шагналыг гардуулах аж.
Ташрамд дуулгахад, Гран-при шагнал өргөмжлөл, цом, хоёр сая төгрөг байх бол төрөл тус бүрээс I байр өргөмжлөл, 500 мянган төгрөг, II байр өргөмжлөл, 300 мянган төгрөг, III байрын бүтээлийг өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнах юм.
“Алтан үзэг” 10 нас хүрлээ | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.