Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

2019-10-15 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Туушин” зочид буудал

09:00 цагт: ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан их сургуулиудын захирлуудын олон улсын хурал Монголд анх удаа болно. Утас : 99148148

НҮБ-ын байр

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” үргэлжилнэ. Утас: 70105652

“Улаанбаатар гранд” зочид буудал

09:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч “Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форум зохион байгуулна. Утас: 99164419

Улаанбаатар хот

10:00 цагт: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн бүс орчимд автозам, явган хүний гарцны аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж, ажиллана.

"хангарьд" ордон

10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Утас 70119921, 80020878

"Монгол ньюс"

11:00 цагт: Арилжааны банк харилцагчийнхаа данснаас мѳнгийг нь авч эд хѳрѳнгѳ, орон байрыг нь булаасан асуудлаар хохирогч мэдээлэл хийнэ. Утас: 99007251

Үндэсний мэдээллийн төв

11:40 цагт: Иргэн Т.Хасбаатар хэвлэлийн хурал хийнэ.

Сүхбаатарын талбай

12:00 цагт: "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 88104671

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй