
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өсчээ”, “Б.Баттөмөр: Өр, зээлээс үүдэлтэй олон эрсдэл биднийг отож байна”, “Д.Өнөрбат: Хүхэрлэг хийн агууламж өмнөх оноос өндөр гарч байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Мандатаа манасан улстөрчид малчдад хайр зарлаад эхэллээ”, “Тараг ба төрийн үйлчилгээний доройтол”, “Хоёр сургуулийг нэгтгэснээс болж хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЖДҮХС-г татан буулгаж, кино урлагийг дэмжих сан мэндэлнэ”, “Цахилгаан халаагуур хэрэглээд сард 160 мянган төгрөг төлөх айл ховор байна”, “Д.Эрдэнэбат: Бидний тавьж байгаа гурван санал сонгодог парламенттай болгох зорилготой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.