Шууд Chart

Шүүхийн сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов

2019-10-15 10:45:56

Талууд 2018 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг тууштай дэмжиж ажиллах, сургалтын хөтөлбөрийг эрүү,  иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад дагнасан хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов. Мөн Монголын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд цахим шүүх байгуулах, шүүхийг цахимжуулах чиглэлээр тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах боломжийн талаар ярилцсан байна.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр хоёр орны шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2007 оноос эрчимтэй хөгжиж, Хятадын Үндэсний шүүгчдийн коллежоос Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор 10 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнгөрсөн онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ардын дээд шүүхийн ерөнхийлөгч Жоу Чиангтай уулзаж, Санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагааны шинэ хуудас нээсний илрэл хэмээн онцлов.

Хатагтай Фенг Вэнли хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьснаа дурсан ярьж цаашид бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэжээ.

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа нар байлцжээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүхийн сургалтыг төрөлжүүлэхээр тохиролцов  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй