Шууд Chart

Сурагчид малчидтай хамтран таван булгийн эхийг хашиж хамгаалав

2019-10-15 17:50:38

Эко клубын сурагчид зэрлэг амьтад ундалдаг булаг шандыг хамгаалах ажлыг Монголд анх удаа санаачлан өнгөрсөн оноос амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас тэднийг дэмжин ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Эко клубын сурагчид орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран 2018 онд дөрвөн булгийн эхийг хашиж хамгаалснаар урсац нь нэмэгджээ. Мөн булаг шандны ойролцоо автомат камер суурилуулан булгаас зөвхөн хүн мал уудаггүй, зэрлэг  амьтад ч бас уудаг болохыг баталсан юм. Түүнчлэн “Ашиглагч нь хамгаалагч байх” уриалга түгээснээр Говь-Алтай аймгийн долоон сумын малчдаас 21 сая төгрөгийн хандив цуглуулж чаджээ.

Тэгвэл эко клубын сурагчид өнгөрсөн зун малчидтай хамтран монгол бөхөнгийн тархац нутаг болох Шарга, Хүйсийн говьд таван булгийн эхийг хашиж хамгаалж, сумын захиргаа, малчидтай гурвалсан гэрээ байгуулан булгийн хашааны түлхүүрийг хүлээлгэн өгсөн байна. Ийн  цаашид хашсан булгийн эхийг хамгаалах үүргийг малчид хүлээх юм.

Харин

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сурагчид малчидтай хамтран таван булгийн эхийг хашиж хамгаалав  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй