Шууд Chart

Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулахдаа фосфор хэрэглэсэн гэж мэдэгдэв

2019-10-24 15:45:19

Турк улс Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулах үеэрээ фосфор хэрэглэсэн гэж “Сирийн ардчилсан хүчин”-ий улс төрийн жигүүр болох “Сирийн ардчилсан зөвлөл”-ийн гүйцэтгэх хорооны дарга Ильхам Ахмед АНУ-ын Конгресст үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.

Ильхам Ахмед “Туркууд энгийн номхон иргэдийн эсрэг фосфор хэмээх химийн хий ашигласан. Бид шинжилгээ хийлгэж чадахгүй байна. Учир нь бидэнд ийм боломж алга” гэж ярьжээ.

АНУ, Турк улс энэ сарын 17-нд 120 цагийн хугацаанд цэргийн ажиллагааг зогсоож, энэ хугацаанд курдын дайчдыг Турк, Сирийн хил орчмын 30 километрийн завсрын бүсээс гаргахаар тохиролцсон билээ.

Харин мягмар гарагт Орос, Туркийн төрийн тэргүүнүүд Туркийн ажиллагааны бүсийн гадна Оросын цэргийн цагдаа болон Сирийн хилийн албаныхан эргүүлэг хийх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Эргүүлийн ажиллагаа 150 цагийн турш үргэлжилж, энэ хугацаанд курдуудын отряд 30 километрийн бүсээс гарах юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулахдаа фосфор хэрэглэсэн гэж мэдэгдэв   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй