Шууд Chart

Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт гэж юу вэ

2019-11-02 12:54:37

Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт нь (varix нь зангираа, дүүрэлт гэсэн латин үг юм) хураагуур судас буюу венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Өргөсөлт өвчин нь маш эртний түүхтэй бөгөөд бүр Эртний Египетийн муутуу цаасан дээр хүртэл тэмдэглэгдсэн байдаг.

Шалтгаан:

Прогестрон даавар ихсэх. Жирэмсэн үед бие махбодод дааврын өөрчлөлт явагддаг, прогестрон даавар нь судасны ханыг уян хатан болгож байдаг.

Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Томорсон умай нь бага аарцгийн хураагуур судсыг дарснаар хөлнөөс цус чөлөөтэй урсан гарахад саад үүснэ.

Гэтэл энэ үед бага аарцаган дахь цусан хангамж эрс нэмэгдсэнээр венийн судаснуудын ачаалал ч нэмэгдсэн байдаг.

Нөлөөлөх хүчин зүйлс:

Удамшлын хүчин зүйлс
Нас /40-өөс дээш/
Хүйс /эмэгтэй/
Жирэмслэлт, жирэмслэлтийн тоо /3/ 
Илүүдэл жин
Ажлын нөхцөл 
Дэлхийн татах хүч
Хөдөлгөөний дутагдах
Халуун газар, эсвэл наранд удаан хугацаагаар байх

Эмнэл зүй:

Оройд хөл хавагнах
Удаан хугацаагаар суух, эсвэл зогсох үед хөл хүндэрч, чинэрэх
Эрээн булчингаар хөндүүрлэх
Хөл халуу оргиж, шөнөдөө эрээн булчингийн шөрмөс татах 
Хөх улаан өнгийн судасны жижиг зангилаа үүсэх
Арьсан доорх венийн судаснууд тодорч харагдах

Оношлогоо:

Зовиур
Анамнез
Бодит үзлэг
Багажийн шинжилгээ
Доплерографи 
Дуплекс сканер
Радио идэвхит цөмийн болон рентген шинжилгээ

Эмчилгээ: 

Эмийн
Склеро - Laser Ablation
Мэс заслын - Phlebotomy transilluminated

Урьдчилан сэргийлэх:

Дасгал хөдөлгөөн

Тусгай тирко

Эмчилгээний тирко нь биед үзүүлэх даралтаа хуваарилж байдгаараа ердийн сүлжмэлээс онцлог
Тухайлбал, судас өргөсөхийн эсрэг үйлчлэлтэй триконы даралт нь
o шагайны орчим 100% байгаад
o өвдөгний орчим 75% болж багасаад,
o гуяны орчим 50% болоод
o цавины орчим 20% болж буурдаг

Эмчилгээний трико нь үзүүлдэг даралтаасаа шалтгаалан 4 зэрэглэлтэй байдаг.

1-р зэргийнх нь хавагнах хандлагатай болон судас өргөсөх өвчний эхний шатанд судас өргөсөхөөс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 18,4-21,1 миллиметр даралт үзүүлдэг.

2-р зэрэглэлийнх нь судас өргөсөх өвчин, эрсдэл ихтэй үед гүнийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 25,2-32,3 мм даралт үзүүлнэ.

3-р зэрэглэлийнх нь венийн судас бөглөрөлийн дараах үүсэх өвчин, яршилттай судас өргөсөх өвчин, тунгалаг судасны дутмагшил зэргийн үед өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 36,5-46,6 мм даралт үзүүлнэ.

4-р зэрэглэлийнх нь венийн системийн төрөлхийн гажиг зэрэг хүнд тохиолдолд өмсөх бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 59 мм-ээс дээш даралт үзүүлнэ.

Анхаарах зүйл:

Эмчилгээний зориулалттай тирког мөнгөн усны баганаар хэмждэг гэдгийг анхаарах хэрэгтэй
DEN-ээр заасан байгаа бол “хуурамч” бүтээгдэхүүн.
Сүлжмэл триког өглөөд орноосоо босолгүйгээр хөлөө өндийлгөн өмсдөг.
Судас хатуурах, эндартрит, Рейногийн хам шинж, чихрийн шижингийн гаралтай судасны гэмтэл, 2-3 зэргийн зүрхний титэм судасны дутмагшил, шалтгаан нь тодорхойгүй арьсны үрэвсэл зэрэг өвчний үед эмчилгээний триког өмсөхийг хориглодог байна. 


Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт гэж юу вэ  
Үзсэн: 6059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй