Шууд Chart

Их хэмжээний мансууруулах бодис оруулж ирсэн Нигерийн иргэдийг шүүнэ

2019-11-06 14:42:28

Тодруулбал, Холбооны Бүгд найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан халхавчаар манай улсад орж ирсэн байсныг баривчилж, маш их хэмжээний мансууруулах бодис хураан авсан юм.

Тэгвэл дээрх хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны баасан гарагт 13:30 цагт болно. Үүнээс гадна гадна Энэтхэг улсын иргэн З.Гани Хашим Закзе гэх эр мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт холбогдсон. Түүний гэм бурууг энэ сарын 7-нд буюу маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Их хэмжээний мансууруулах бодис оруулж ирсэн Нигерийн иргэдийг шүүнэ  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй