Шууд Chart

ӨНӨӨДӨР: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болно

2019-11-07 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гадаад харилцааны яам

09:00 цагт: Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж байгаа Орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар болон иргэдийн хурлын төлөөлөгч нарт зориулсан "Жендэр ба бодлого төлөвлөлт" сургалт үргэлжилнэ. Уг сургалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгч нар оролцоно. Утас 88332008

"Туушин" зочид буудал

09:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүллээ. Тус төслийн үр дүнгийн хурал болно. Утас:86150069

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

10:00 цагт: Монголын Хуульчдын холбоо нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албатай хамтарч "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" сэдэвт сургалт зохион байгуулна.

Хүүхдийн Урлан Бүтээх төв

11:00 цагт: ОХУ-ын Иркутск хот, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан хүүхдийн гар зургийн үзэсгэлэн, уралдаан энэ сарын 2-3-нд ОХУ-ын Иркутск хотод зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэнг Монголд дэлгэнэ. Утас: 88444845

"УБ гранд" зочид буудал

11:00 цагт: "Зүүн Азийн орнуудын Өвлийн улирлын төлөв байдал" сэдэвт олон улсын хурал үргэлжилнэ. Утас: 90905567

ШУТИС

16:00 цагт: Боловсрол 4.0 “Нээлттэй боловсрол-шинэ боломж” танилцуулах арга хэмжээ болно. Утас: 99148148, 99247798

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болно  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй