
Тэрбээр эхнэр, таван охинтойгоо Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Заримдаа таксинд явж нэмэлт орлого олдог аж. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 6-нд үүрээр 04:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг үйлчлүүлэгчийг Чингэлтэйн эцэст гэр хорооллын гудамжинд хүргэж өгчээ. Энэ үеэр “Туслаарай” хэмээн уйлах хүүхдүүдийн чимээ сонсогдсон байна. Ийн монгол гэрийн тооноор гал дүрэлзэж буй зүг рүү яаран очиж, цоожтой гэрийн хаалгыг эвдэн ороход 6-7 насны хоёр хүү хөө тортог болчихсон уйлж байсан аж.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс иргэн С.Хишигдалай болон түүнтэй хамт хүүхдүүдийн амийг галын аюулаас аварсан Д.Баасандоод өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, хугацаа алдалгүй шатаж буй гэр рүү орж, бага насны хоёр хүүхдийг галын аюулаас авран хамгаалж, иргэний үүргээ биелүүлсэнд талархал хүргүүлсэн байна.
Таксины жолооч болон үйлчлүүлэгч хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.