
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Төгсбилгүүнд 2019 оны аравдугаар сарын 9-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хоёрдугаар хугацааг сунгуулах тухай прокурор санал ирүүлснийг шүүх хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн байна” гэв.
Тодруулбал, яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хоёрдугаар хугацаа энэ сарын 5-ны өдөр дуусчээ. Мөн өдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн захиргаа прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг цааш үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 5-нд Б.Төгсбилгүүнийг сулласан байна.
Түүнчлэн хяналтын прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хоёрдугаар хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2019 оны арвандүгээр сарын 6-нд өмнө сунгасан хоёрдугаар хугацааг сунгах санал ирүүлсэн нь буруу гэж үзэж Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Ташрамд дуулгахад, шүүгчийн тус захирамжид хуульд заасан хугацаанд буюу гурав хоногийн дотор хэргийн оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй аж.
Хорих хугацааг сунгах шийдвэр ирүүлээгүй учир хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйг суллажээ | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.