Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа" илтгэл хэлэлцүүлнэ

2019-11-12 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Соёлын төв өргөө

09:00 цагт: Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 325044

“Blue Sky”

09:30 цагт: “Улс төрийн намын болон иргэний нийгмийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлэг болно.

Чингэлтэй дүүрэг

11:00 цагт: Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 96062488

Засгийн газрын XI байр

11:30 цагт: Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийг хэмнэх түүний үр ашгийг сайжруулах, Төрийн албаны шинэтгэлд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийслэлийн нэр бүхий таван сургуульд гэнэтийн хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно.  

Монголын Үндэсний музей

15:00 цагт: Сарьдагийн хийд үзэсгэлэнгийн хүрээнд олон нийтэд зориулсан цуврал лекц зохион байгуулж байгаа. Тус цувралын хүрээнд Польш улсын Варшавын их сургуулийн багш, Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзински “Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа" илтгэл хэлэлцүүлнэ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа" илтгэл хэлэлцүүлнэ  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй