Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Би хариуцлагатай аав, ээж” аяны сургалтын нээлт болно

2019-11-13 06:20:43

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Нээлттэй Нийгэм Форум

08:00 цагт: "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад зочноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч, МУИС-ХЗС-ийн доктор, профессор О.Мөнхсайхан оролцоно.

10:00 цагт: Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой Аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Чингэлтэй дүүрэг, Зургаан буудал

10:00 цагт: "Пипл Ин Нийд" ТББ-аас хэрэгжүүлж буй "Амьсгалах эрх" төслийн хүрээнд “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалт 35 дугаар дунд сургуульд орно. Мөн Европын холбооны Элчин Сайд Трайан Христеа Лауренциу болон ЮНИСЕФ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар сургалтад хамрагдаж буй хүүхдүүдтэй уулзана.  Утас: 99993254

"MN-Mэдээллийн төв"

11:00 цагт: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн мэдээлэл хийнэ. Утас: 80555007

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: МАХН-ын дарга болон намын удирдлагууд мэдээлэл хийнэ.

Баянзүрх дүүрэг

12:00 цагт: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн эцэст 2020 онд ашиглалтад орох 50 ортой эмнэлгийн шав тавих ёслол болно. Утас: 88064025

Баянгол дүүргийн 22 дугаар сургууль

14:00 цагт: “Би хариуцлагатай аав, ээж” аяны сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас:88098294

Хүүхдийн Урлан Бүтээх Төв

14:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төв, Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамтай хамтран тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Би хариуцлагатай аав, ээж” аяны сургалтын нээлт болно  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй