
- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
хүүхдийн ордон
09:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 325044
МҮХАҮТ
09:00 цагт: Дэлхийн чанарын өдрийн хүрээнд "Үндэсний чанарын чуулган" зохион байгуулна.
“Чингис хаан” зочид буудал
09:30 цагт: "Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц" арга хэмжээ болно.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Чингис хаан” зочид буудал
12:00 цагт: Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 53 орчим хувийг өндөр хэрэглээтэй 200 гаруй аж ахуйн нэгж хэрэглэдэг. Эдгээр хэрэглэгчид нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээж ажилладаг юм. Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно. Утас:99115624
Тусгаар тогтнолын ордон
14:30 цагт: Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно. Утас: 90098551
ӨНӨӨДӨР: Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.