
- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв
09:00 цагт: Хүүхдийн сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, ялган оношлох” сэдэвт сургалт болно.
НҮБ-ын байр
09:00 цагт: “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалт болно. Уг сургалтад ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж багшлах бөгөөд баримтат өв, соёлын өвийн чиглэлээр ажилладаг 20 гаруй мэргэжилтнүүд хамрагдана. Утас: 70105652
Шангри-ла
09:30 цагт: “Хариуцлагатай бичил уурхай” форум зохион байгуулагдана. Уг форумоор Тогтвортой бичил уурхай төслийн үр дүнг танилцуулж, бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэж болох асуудлын талаар хэлэлцэнэ. Утас: 99109723
нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
10:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 325044
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн долоо хоног”-ийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 24-ныг дуустал “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулна. Тус аяны хэвлэлийн хурал болно. Утас: 91919617
"Монгол ньюс" мэдээллийн тѳв
11:00 цагт: Монголын байгаль орчны иргэний зѳвлѳлийн тэргүүн Б.Эрдэнэ Монгол Улс аюултай хог хаягдлыг булшилдаг газар болох ёсгүй сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ–аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг буруу тайлсан талаар мэдээлнэ. Утас: 88821168
Уран зургийн галерей
12:00 цагт: "Гамма" фото агентлагийн захирал С.Цацралтын “Атар-60” үзэсгэлэнгийн нээлт болно.
Монголын театрын музей
13:30 цагт:
“Сити” тауэр
14:00 цагт: “Эерэг өөрчлөлт-Залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 350002
ӨНӨӨДӨР: Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.