
Б.Буджаргалын хувьд 2013 онд 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж V байр, 2015 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км замыг давж X байр, 2016 онд дахин тус тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж IV байр, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр байр, 2018 оны дөрөвдүгээр сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, өнгөрсөн нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэд 787 км гүйж, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж тус тус тэргүүн байр эзэлсэн.
Түүнчлэн энэ онд АНУ-ын Милвакий хотноо зургаан өдрийн гүйлтэд оролцож, 784 км гүйж V байр эзлэн монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг дэлхий дахинд харуулж чадсан юм.
Б.Буджаргал 2020 оны зургаадугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах 52 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож дээд амжилтыг нь эвдэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Тус тэмцээний дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин 40 хоног, 16 цагт 5000 км замыг туулсан байдаг.
Сонирхуулахад, Б.Буджаргал Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийг Төрийн захиргаа, бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн бөгөөд гүйлтийн болон уулын спортын мастер юм.


Б.Буджаргал зургаан өдөр, шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтэд оролцоно | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.