
Тус уулзалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга нар, сумдын Засаг дарга нар болон гурван аймгийн 18 ЕБС-ийн экоклубын сурагчид оролцож, жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцсэн байна.
Монгол орны зүүн бүс бол цагаан зээрийн өлгий нутаг. Сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой цөөрч байгаа нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй. Энэ нь хадлангийн бүс нутгийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, хууль бус агнуур зэрэг олон зүйлтэй холбоотой. Тиймээс нэн түрүүнд аймгууд хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хийх хэрэгтэй гэдэгт орон нутгийн шийдвэр гаргагчид санал нэгдсэн байна.
Харин экоклубын сурагчид цагаан зээрт тулгарч буй олон асуудлыг орон нутгийн шийдвэр гаргагчдад танилцуулж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжуудыг онцолжээ. Ийн уулзалтын төгсгөлд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлага цагаан зээрийн хууль бус агнууртай тэмцэх хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргах, цагаан зээрийн тэмдэглэлт өдөртэй болох тал дээр санал нэгдсэн аж.

Цагаан зээрийн өдөртэй болохоор санал нэгджээ | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.