Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-11-20 08:59:59

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дубайн гэрээ тойрсон улстөржилт Орос, Хятад маягийн капитализм руу чирэх эрсдэлтэй юу?”, “Х.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон”, “Дордуулсан долоон заалтын зургаад нь нэмэлт, өөрчлөлт оржээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тэдний үзэмж, бидний боломж”, “Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй”, “Ипотекийн зээлийн санхүүжилтэд 76 тэрбум төгрөг зарцуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дубайн гэрээ дуусаагүй, гэхдээ...”, “Хүүхэд хүчирхийлэлд өртөх нь амиа хорлох аюулд хүргэж байна”, “УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулахаар яригдаж байна”, “Д.Дамдинжав: Памфлет бол их л эвгүй, барьцгүй, зальжин, тэгсэн хэрнээ дур татам, зэвүүн төрөл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй