
Үндэсний лигт сүүлийн гурван жил дараалан түрүүлээд буй Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан дорнодын дайчид баг нээлтийн тоглолтоо З.Баясгалан эзэнтэй Үндэсний лигийн алт, мөнгө, хүрэл медальтай Сүхбаатар Дарьганга Альянс тех багийн эсрэг хийсэн. Үзэгчдийн анхаарлын төвд байсан энэхүү тоглолт эцсийн мөчид шийдвэрлэгдсэн юм.
Тоглолтын эхний үеийг Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс Тех баг давамгайлалтай эхлүүлж чадсан. Харин хоёрдугаар үед Дайчид онооны бага зэрэг тэргүүллийг олж авч тоглолтын турш бага зэрэг давамгайлалтай явсаар байв. Гэхдээ Сүхбаатар Альянс тех багийн залуучууд нэгээс хоёр довтолгооны зөрүүтэй явсаар тоглолтын эцэст очсон. Сүүлийн минутад тун сонирхолтой өрсөлдөөн явагдаж, хоёр баг ээлж дараалан довтолгоонуудаа амжилттай болгов. Улмаар тоглолт дуусахад найман секунд дутуу байхад Архангай аймаг 110-109-ээр тэргүүлж байсан бөгөөд хажуугаас тэд бөмбөгийг тоглолтод оролцуулсан. Гэсэн ч Сүхбаатар аймгийн баг бөмбөг тасалж, тоглолтын турш 31 оноог авсан А.Анандын гарт бөмбөг очиж, түүний довтолгоо амжилтгүй болов. Улмаар ОУХМ Т.Санчир дээр алдаа гарч, чөлөөт шидэлтээ амжилттай болгосноор 111-109 харьцаатай Архангай Алтан Дорнодын дайчид шинэ улирлаа ялалтаар эхлүүллээ.
бол Үндэсний тэргүүн хэсэгт эхний тоглолтоо хийсэн залуу тоглогч О.Тулга 20 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн. Үндэсний лигийн дараагийн тоглолт өнөөдөр 18:00 цагт МҮЭСТО-д болно.

Аваргууд шинэ улирлаа хожлоор эхлүүллээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.