
Энэхүү уралдааны гол зорилго нь төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлан таниулах, залуучуудыг эерэг хандлага, амьдралын зөв дадал, хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход оролцоог нь хангахад чиглэсэн юм. Түүнчлэн өнөөгийн залуучууд аливаа нийгмийн асуудалд зөвхөн сөрөг талаас нь биш харин эерэг өөрчлөлтийг хийх талаас нь хандаж, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон нь уралдааны гол онцлог байв.
Уг уралдааныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллаж, оролцогчдын бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээг үнэлжээ. Ийн тэмцээний дүн гарахад тэргүүн байрт “Ийгл Ньюс” телевиз “Бодит байдал: Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд”, дэд байрт “MNB World” суваг Generation: “Treat people how you want to be treated, and never lose hope”, гуравдугаар байрт “OTV” телевиз “Өөрсдөөсөө эхэлье” нэвтрүүлэг шалгарлаа.
“Эерэг өөрчлөлт” аяны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уралдаан зургаан сая төгрөгийн шагналын сантай бөгөөд залуу сэтгүүлчдийг урамшуулах, залуусыг уриалж, эерэг хандлага, манлайллыг дэмжихэд чиглэсэн аж.
Ташрамд дуулгахад, шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр оролцогчид “Эерэг өөрчлөлт” аяныг дэмжиж гарын үсэг цуглуулсан байна.



“MNB World” сувгийн “Generation” нэвтрүүлэг дэд байрт шалгарлаа | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.