
“Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг өнөөдөр болсон. Үүнтэй холбоотой Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Баясгалангаас зарим асуултад хариулт авлаа.
-“Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөгт хэчнээн ажил олгогч байгууллага оролцож байгаа вэ?
-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” төрийн бус байгууллагатай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Цагийн ажлын бирж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг байгууллагууд нийтлэг үйлчилгээг нэг дор иргэдэд үзүүлж байгаа. Мөн ажил олгогч 30 гаруй томоохон байгууллага, оролцож ажлын анхан шатны ярилцлагыг шууд авч байна. Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдсан бичил бизнес эрхлэгчид оролцож, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, үзэсгэлэн худалдаа гаргалаа. Түүнчлэн Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, Карьер хөгжлийн төв зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гээд нийт 50 гаруй байгууллага оролцож байна.
-Ажил олгогчид дийлэнхдээ үндсэн үү эсвэл түр болон цагийн ажилчин хайж байгаа юу?
-Өдөрлөгт оролцож буй байгууллагуудын ажлын байрны 80 орчим хувь нь байнгын ажлын байр. Үүнээс гадна цагийн болон түр ажлын байр бий. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагууд шинэ жилийн баяр, арга хэмжээ эхэлж байгаатай холбоотой бэлэг савлах, боох түр ажлын байрууд гаргасан. “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөгт оролцож буй томоохон ажил олгогч байгууллагуудаас дурдвал, худалдааны салбараас АПУ, “Говь”, БОСА, ТЭСО мөн МҮОНРТ ажил олгогчийн зүгээс оролцож байна.
-Өмнөх хоёр жилтэй харьцуулахад “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөгийн энэ жилийн онцлог юу вэ?
-“Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг 2017, 2018 оны дулааны улиралд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байсан.
Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгждэг. Энэ удаагийн өдөрлөгийн онцлогийн тухайд дээрх хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн төгсөгчдийн дунд ур чадварын уралдааныг өдөрлөгтэй хамт зохион байгуулж, шалгаруулалт, шагнал гардуулах ёслолыг нэг дор хийсэн.
Түүнчлэн
.
Д.Баясгалан: Худалдаа, үйлчилгээний зарим байгууллагууд шинэ жилийн баяртай холбоотой түр ажлын байрууд гаргасан | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.