
. Тодруулбал, 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн өнгөрсөн сарын 24-ний 06:00 цагт буюу эмнэлгээс гарах өдрийн өглөө сувилагч А цагийн тариа хийхдээ цефатоксим тариаг өвчтөнд тарих гэж байгаад андуурч, бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас барсан болох нь тогтоогдсон байна.
Тухайн сувилагч нь өнгөрсөн оны долоодугаар сард ажилд орсон буюу жил гаран хугацаанд тус тасагт ажиллаж байгаа аж. Гэлээ ч орон тоо байхгүйн улмаас төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг мэс заслын сувилагчаар ажиллуулж байжээ. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А гадуур байцаалт өгч байгаа аж.
Сувилагчтай холбоотой хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна | ||
Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.