Шууд Chart

Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд тодорчээ

2019-11-21 16:12:18

2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн “Мэргэжлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн" Зэвсэгт хүчний 065, 353, 337 дугаар ангийн байрлалд энэ сарын 18-19-нд боллоо.

Ийн тэмцээний дүн гарахад “Мэргэжлийн аварга РЛС-ын оператор”-оор дэд ахлагч Ц.Тэмүүжин (065), "Мэргэжлийн аварга планшетчин”-аар ахлагч П.Хажидмаа (325), “Мэргэжлийн аварга дизельчин”-ээр ахлах ахлагч Б.Дарханбаатар (065), “Мэргэжлийн аварга радиотелеграфчин”-аар ахлах ахлагч Л.Оюун-Эрдэнэ (065), “Мэргэжлийн аварга хөдөлгүүрийн механикч”-аар ахлагч Б.Билгүүн (303), “Мэргэжлийн аварга цахилгаан, тусгай тоноглолын аварга механикч”-аар дэд ахлагч Э.Алтанбагана (337), “Мэргэжлийн аварга радио-электрон тоноглолын аварга механикч”-аар ахлагч Л.Нямдорж (337), “Мэргэжлийн аварга нисэхийн зэвсэглэлийн механикч”-аар ахлах ахлагч Д.Гэндмаа (337) нар шалгарсан байна.

Мөн энэ тэмцээнд оролцсон 51 ахлагчаас авсан оноогоороо сургагч ахлагч Ц.Болдбаатар (065) бусдыгаа манлайлжээ. Түүнчлэн “Мэргэжлийн аварга тоот” шалгаруулах тэмцээний “Тэргүүний байлдааны жижүүрлэлтийн тоот”-оор Зэвсэгт хүчний 065, “Тэргүүний харвах суурийн тоот” болон “Тэргүүний техникийн дивизионы тоот”-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тоотууд шалгарсан.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд тодорчээ  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй