Шууд Chart

"Токио-1964 ба Токио-2020" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2019-11-21 17:08:23

Одоогоос 55 жилийн өмнө Монгол Улс олимпийн их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны олимпийн наадамд анх удаагаа баг тамирчдаа илгээн оролцуулж, түүхийн "алтан" хуудас нээгдсэн билээ.

Монголын баг тамирчид олимпийн наадамд оролцсоны 55 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Спортын төв сургуулиас хамтран "Токио-1964 ба Токио-2020" сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг өчигдөр зохион байгуулжээ.

Мөн уг хурлаар “Олимпийн хөдөлгөөний түүхэн замнал”, “1964 оны өвөл, зуны олимпийн наадам”, “Биеийн тамир, спортын түүх ба олимпийн хөдөлгөөн”, “Залуучуудын олимпийн наадам ба хүүхдийн спорт”, “Биеийн тамир, спортын хөгжил ба тулгамдсан асуудлууд”, “Токио-2020” Олимпийн наадам ба баг, тамирчдын бэлтгэл ажлууд”, “Өндөр зэрэгтэй тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи”, “Спортын менежмент ба спортын анагаах ухаан” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, судалгааны 20 гаруй эмхтгэлийг хэлэлцжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Токио-1964 ба Токио-2020" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй