
- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Шангри-Ла" зочид буудал
09:00 цагт: Монгол Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөллийг оролцуулсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган” зохион байгуулагдана. Мөн "Ногоон паспорт" аппликейшны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 91910031, 99153766
"Блю Скай" зочид буудал
09:00 цагт: АТГ болон Азийн сангаас зохион байгуулж буй "Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.
"Кемпински" зочид буудал
09:00 цагт: 2020 онд Австралид зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах” Ази, Номхон далайн сайд нарын IX бага хуралд зориулсан хүүхэд, залуучуудын зөвлөгөөн болно. "Дэлхийн Зөн" ОУБ, Японы Хүүхдийг ивээх сан, ОБЕГ хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнд аймаг, дүүргийн сургуулиудын "Өсвөрийн аврагч" клубын 60 гаруй хүүхэд оролцоно.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН
09:00 цагт: "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй" онол, практикийн VII бага хурал үргэлжилнэ. Утас: 86061497
“Prime Cineplex” кино театр
09:00 цагт: Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киноны үзлэг болно.
ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр
10:00 цагт: Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Энэ үеэр 2019 оны судалгааны ажлын үр дүнгүүд, судлаачдын хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн үзэсгэлэн гарна. Утас: 99717977
Үндэсний төв Архив
10:00 цагт: Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор А.Очирын хувийн сан хөмрөгийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99055680
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
11:00 цагт: Олон улсын хөтөлбөртэй сургуулиудад хийгдсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил болон Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
11:30 цагт: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд түлш савлах ажил гүйцэтгэх иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 91915825, 98000059
“Үндэсний мэдээллийн төв”
11:30 цагт: Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах хандивын тоглолтын тухай хэвлэлийн хурал хийнэ.
"Блю Скай" зочид буудал
13:00 цагт: “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 10 аймагт эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэрэгжсэн 14 дэд төслийн уулзалтын гол үр дүнг танилцуулах хаалтын ажиллагаа болно. Утас: 99778587, 99007360
ӨНӨӨДӨР: Сайжруулсан түлш савлах ажилд иргэдийг бүртгэхтэй холбоотой мэдээлэл өгнө | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.