
АНЭУ-ын Абу Даби хотноо өчигдөр болсон Азийн жюүжицүгийн холбооны IV их хурлаар
Тухайлбал,- М.Батбилэг - Санхүүгийн хороо
МЖЖХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга М.Батбилэг 2007 онд АНУ-ын "Golden-Beacom College"-ийг менежментийн чиглэлээр, 2011 онд "La Salle University"-ийг санхүүч мэргэжлээр төгссөн. Англи, Орос хэлтэй, жюүжицүгийн бор бүстэй тамирчин.
- С.Жавхлан - Хэвлэл мэдээллийн хороо
МЖЖХ-ны алтан гишүүн С.Жавхлан 2002 онд Герман улсын "Berlin Institute of Technology"-ийг, 2009 онд АНУ-ын "New York Film Academy"-ийг тус тус төгссөн. Жюүжицүгийн хөх бүсний зэрэгтэй.
- Б.Ариунцог - Техникийн хороо
МЖЖХ-ны Мондэ академийн дасгалжуулагч-тамирчин Б.Ариунцог 2016 онд МУБИС-ийн БТС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Жюүжицүгийн Дэлхийн наадмын мөнгөн медаль, Ази тивийн аваргын хүрэл, Токио их дуулга тэмцээний хүрэл медаль, бор бүстэй тамирчин.
- О.Болд-Эрдэнэ - Дүрмийн хороо
МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ Азийн жюүжицүгийн холбооны УЗ-ын гишүүн, МҮОХ-ны гишүүн, Олон улсын шүүгч.
- Б.Хулан - Тамирчдын хороо-Допингийн зөвлөл
МЖЖХ-ны тамирчин Б.ХуланЖюүжицүгийн Дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн аварга, Дэлхийн наадмын мөнгөн медальт ягаан бүстэй тамирчин. Азийн жюүжицүгийн холбооны допингийн зөвлөлийн гишүүн.
Монгол Улс АЖХ-ны таван салбар хороонд гишүүнчлэлтэй боллоо | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.