
Тэрбээр 1964-1970 онд Монголын ШУА-ийн нэр дээр ЗХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуульд суралцжээ. Улмаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск хотын ойн хүрээлэнд аспирантурт, 1992-1996 докторантурт суралцаж, Биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан бөгөөд 2007 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогджээ.
Мөн Ч.Дугаржав оюутан ахуй цагаасаа эхлээд Монгол-Оросын хамтарсан экспедицэд 50 жил ажилласан. Түүнчлэн Монгол, Оросын эрдэмтэдтэй 55 жил хамтран ажиллаж Монгол оронд биологийн экспедицийг үр дүнтэй ажиллуулж, биологийн экспедицийн шугамаар хоёр орны шинжлэх ухаанд шинжлэх ухааны дорвитой бүтээл, нээлтүүд гаргахад хувь нэмэр үзүүлсэн юм.
Ч.Дугаржав ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогджээ | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.