Шууд Chart

ӨНӨӨДӨР: Тээврийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал хийнэ

2019-11-28 06:10:52

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 85 насны ойн хүрээнд "Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Чимид сан, Монгол Улсын их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллага зохион байгуулж буй тус хуралд Монгол, Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ

МУИС-ийн номын сан

09:00 цагт: “Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Утас: 99931551

Засгийн газрын II байр

09:00 цагт: “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, семинар болно. Утас: 99849000

“Блю Скай” зочид буудал

09:30 цагт: "Эмэгтэйчүүд авлигын эсрэг" чуулган болно. Тус чуулганд чуулганд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй ИНБ-ын төлөөлөл, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн 21 аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, нийт 150 эмэгтэй оролцоно.

Тээврийн цагдаагийн алба

11:00 цагт: . Утас: 96019643

69 дүгээр сургууль

12:00 цагт: Шавь цогцолборын номын санд босоо Монгол бичгийн ном хандивлана. Утас: 80119200

“Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхим

14:00 цагт: “Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх нь” сургалтыг Соёлын өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ, ЮНЕСКО-гийн Ази-Номын Далайн бүсийн II зэрэглэлийн байгууллага Соёлын биет бус өвийн Олон улсын сургалтын төв хамтран Монгол Улсын их, дээд сургуулийн багш нарт зориулан энэ сарын 28-30-нд зохион байгуулна. Тус сургалтын нээлт болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Тээврийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал хийнэ  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй