
Манай улсад 1960-д оны эхээр анхны цахилгаан станц ашиглалтад орж энэ үеэс эхлэн Монгол Улс асбестан цемент болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортолж цахилгаан станц болон үйлдвэрийн газруудад ашиглаж ирсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв асбесттай харьцан ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, асбесттай холбоотой өвчний тохиолдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой сургалт хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд буюу маргааш зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр асбест агуулсан бүтээгдэхүүн, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, түүний оношилгоо, урьдчилан сэргийлэлт, асбест агуулсан бүтээгдэхүүний хор, хөнөөл, асбесттай орчинд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гадаад орнуудын туршлагыг хуваалцах аж. Сургалт хэлэлцүүлэгт ХНХЯ, БОАЖЯ, МХЕГ, Гаалийн ерөнхий газар, НДЕГ, ХАБЭМТ-ийн эмч, эрүүл ахуйчид, НЭМҮТ, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, судлаачид, дулааны болон цахилгаан станцын ажилчид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцоно. Ташрамд дуулгахад, дээрх сургалт хэлэлцүүлэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд 08:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Асбест уушги тоосжих өвчин, уушгины болон голтын хавдар үүсгэдгийг тогтоожээ | ||
Үзсэн: 2859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.