Шууд Chart

ӨНӨӨДӨР: Зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр”

2019-11-29 06:39:50

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

08:00 цагт: “Асбесттай  ажилладаг ажилтнуудын бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь”  сургалт, хэлэлцүүлэг болно.

МУИС-ын номын сан

09:00 цагт: "Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:80806689

Хүүхэлдэйн театр

09:00 цагт: "Театр - хүүхэд - боловсрол" зөвлөгөөн болно. Утас: 99849000

ШУТИС-ийн Төв номын сан

09:30 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад зэргийн бус болон магистр, докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн судлаачид өөрийн судалгааны талаар олон нийтэд танилцуулна.

"ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ" ОНӨААТҮГ

10:00 цагт: Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобус яагаад нийтийн тээврийн стандарт шаардлага хангахгүй байгаа талаар "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон тухайн газарт очиж ажиллана. Энэ үеэр туршилт хийнэ. Утас:90979099

Улаанбаатар хот

11:00 цагт: ТЦА-наас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан. Хичээх өдрөөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээ зохион байгуулна. Мөн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ.

"Мишээл экспо" төв

11:30 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо өнөөдрөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд "Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019" уламжлалт үзэсгэлэн худалдааг гурав дахь удаагаа зохион байгуулна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно. Утас: 91910031, 99153766

Богд хааны ордон музей

15:00 цагт: АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төв Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам дэмжин, Богд хааны ордон музей санаачлан хэрэгжүүлсэн Богд хааны “Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төслийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88016871, 91917416

МУИС-ийн I байр

15:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээний хүрээнд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, судлаач, доктор (PhD) Э.Гэрэлт-Од "Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" сэдвээр лекц уншина.  Утас: 51-262752

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр”  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй