
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
НҮБ-ын байр
08:30 цагт: Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан баталгаажуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас: 70105652
"Шангри-ла" зочид буудал
10:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банк, Гадаад харилцааны яам, Монгол Улсын их сургуулиуд хамтран зохион байгуулж буй “Евроазийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал болно. Утас: 99088034
Хангарьд ордон
11:00 цагт: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гал түймрийн аюулд өртсөн нэг айлын 2-13 насны таван хүүхэд, хоёр том хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн эмч нарт “Хүний төлөө” медаль гардуулах үйл ажиллагаа болно.
11:15 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-нд амин дэм, эм бэлдмэл гардуулж өгнө. Утас: 90080806.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Монгол инженерүүдийн бүтээсэн "Мон-30" цахилгаан автобусны талаар инженерүүд мэдээлэл хийнэ.
"Тэнгис" кино театр
11:30 цагт: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Тэнгис" кино театртай хамтран Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Бид тэгш эрхтэй" арга хэмжээг зохион байгуулна. Утас: 88098294
ӨНӨӨДӨР: Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны талаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.