Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Karakorum ice festival” энэ сарын 7-8-нд болно

2019-12-04 13:24:55
Error loading player: No playable sources found

Хангай нуруунаас эх аван урсах эртний түүхт Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Тодруулбал, газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрээд Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээг зорин хоёр өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг билээ.

Энэ тэмцээнийг аялал жуулчлалын “Монголиа экспедишнс энд турс” компани, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд “Ice challenge Mongolia” нэрээр олон нийт түлхүү мэддэг.

Тэгвэл энэ жил дээрх тэмцээн цар хүрээгээ тэлж, БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Монголиа Экспедишнс” компани, Монголын уулчдын үндэсний холбоо хамтран “Karakorum ice festival” нэрээр

Ташрамд дуулгахад, Мөсөнд авиралт нь дэлхий нийтээр залуучуудын шинэ үеийн тренд болон хөгжиж байгаа юм. Улаан цутгалангийн хүрхрээг зорьж очин, мөсөнд авирдаг гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Түүнчлэн мөсөнд авиралт 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн нэг төрөл болох магадлал өндөр байгаа аж.й

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Karakorum ice festival” энэ сарын 7-8-нд болно  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй