Шууд Chart

Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэний ойд зориулсан тэмцээн болов

2019-12-04 13:44:55

Шведийн Хаант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит шилжин явах цомын тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай боллоо. Монголын Шагайн Харвааны Холбооны Швед дэх салбар холбооноос 2019 оны аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг Стокхольм хотод зохион байгууллаа. Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэний таван жилийн ойг тохиoлдуулан тус тэмцээнийг зохион байгуулсан юм. 

Монгол шагайн харвааг бүс нутагтаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэх зорилго доор багийн харваа, хувийн болон чавх бууны цуваа харваа гэсэн төрлөөр харваачид цэц мэргэнээ сорьдог уламжлалтай.

Тэмцээнд Швед, Чех, Польш, Герман, Швецарь, Франц зэрэг орноос нийт есөн баг оролцон тойргоор тоглон дүнгээ гаргалаа. Багийн харвааны тэргүүн байрт Ч.Гантөмөр ахлагчтай баг (Швед), дэд байрт Ө.Батсайхан ахлагчтай баг (Швед) гуравдугаар байрт Б.Энхтүвшин ахлагчтай баг (Швед) тус тус шалгарлаа.

Харин хувийн цуваа харваанд гурван харваач 19 онож сум уралдуулахад Аймгийн гоц мэргэн С. Эндгэрэл, Монгол Улсын гарамгай мэргэн М.Энхболд, залуу харваач П.Лхагвадорж нар эхний гурван байрын эзэн болжээ.

Тэгвэл чавх бууны харваанд 11 харваачаас тэргүүн байрыг н.Лхагва эзэлсэн бол Г.Гантулга (Швейцарь), Л.Энхжаргал (Швейцарь) нар удааллаа.

Амжилт үзүүлж түрүүлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар байлж урамшуулав.

Нийтэлсэн: Р.Слава

Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэний ойд зориулсан тэмцээн болов   
Үзсэн: 2041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй