
Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт болж, Ховдын шонхрууд улирлын гурав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийлээ. Тоглолтын нэгдүгээр үе тэнцүүхэн үргэлжилж ердөө хоёр онооны зөрүүтэй дууссан. Харин хоёрдугаар үед шонхрууд сайн тоглолт гаргаж, өрсөлдөгчөөсөө 16 оноогоор илүүрхсэн. Улмаар Ховд шонхрууд илүүрхлээ хадгалж, 126-99 харьцаатай улирлын эхний ялалтаа авчээ.
Тус тоглолтод шонхрууд хурдан довтолгоогоор өрсөлдөгчөөсөө 20 оноог илүү авсан. Мөн самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, довтолгооны хувиар өрсөлдөгчөөсөө илүү байв. Тухайлбал, шонхрууд Э.Дорж-Арилд, Б.Эрхэс нар тус бүртээ 20 оноо авсан. Ийн Ховдын шонхрууд улирлыг нэг хожил, хоёр хожигдолтой үргэлжлүүлж байна.
Сонирхуулахад,
.



Ховдын шонхрууд улирлын эхний хожлоо авлаа | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.