Шууд Chart

МҮОНРТ-д “Ажилтан албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2019-12-06 16:14:08

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д  “Ажилтан албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

МҮОНРТ-ийн хүний нөөцийн бодлогын бичиг баримтын шинэчлэлтэй холбогдуулан “Ажилтан албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
2.    Аж ахуйн  нэгж, байгууллагын улсын бүртгэлийн  болон мэргэжлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн  гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх.
3.    Аж ахуйн нэгж, байгууллагын аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /2017, 2018 он/
4.   Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл ирүүлэх /Гэрээ болон дүгнэсэн актын хуулбар ирүүлэх/
5.    Татвар, Нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөргүй талаархи тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
6.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
7.   Зөвлөх нь тухайн чиглэлээр болон хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн байгууллагаас олгодог сургалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээ бүхий ажилтнуудын мэдээлэл ирүүлсэн байна.
8.    Байгууллагын байнгын тогтмол байртай, сургалтын орчин, нөхцөл бүрдүүлсэн анги танхимтай байх.
9.    500-с дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлсэн туршлага төсөл хөтөлбөрүүдтэй байх
10.  Богино, дунд, урт хугацааны дасгалжуулалт, сургалтын хөтөлбөрүүдтэй байх
11.  Үнийн санал /Бараа солилцоо байж болно/
12. Байгууллагын ажилтнуудын манлайлалын болон харилцааны чадварыг үнэлэх судалгаа боловсруулах, дүгнэлт гаргах аргачлал, сургалтын болон цогц үйлчилгээний тогтолцоотой байх.

Үнийн санал ирүүлэх хугацаа. 2019 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн 11:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг:

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 4-р давхар

Утас: 70117004,  91919360
Цахим хаяг: www.mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНРТ-д “Ажилтан албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй