Шууд Chart

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-24 09:15:59

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 402 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 66 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 1 этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 121 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт, шалгалтын ажиллагаа явуулахдаа хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг үйлдлийг шалгаж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

 


АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй