
Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ДАШТ энэ сарын 3-8-нд БНХАУ-ын Үхань хотод боллоо. Тус тэмцээнд 33 орны 520 тамирчин таван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Үүнээс Монгол Улсын 16 тамирчин таван алт, найман мөнгө, долоон хүрэл нийт 20 медаль хүртэв. Түүнчлэн Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар “Олон улсын мастер” цолны болзол хангалаа. Мөн Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан нэг л тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар цол хүртэв.
Үүнээс гадна Г.Солонго “Их мастер” цолны болзлыг хангаж олон улсын мастер цолны болзлоо ахиулсан бол У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар олон улсын их мастерын тоог нэмжээ.
Ийн
.
Монголын баг Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ДАШТ-ий дэд аварга боллоо | ||
Үзсэн: 2125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.