
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
МУИС-ийн номын сан
11:00 цагт: Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүссэний 30 жилийн ойд зориулж "Боловсрол төвтэй улс төр" ТББ-н урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" илтгэл хэлэлцүүлнэ. Утас:99105744
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Архангай аймгийн Өндөр-Улааны “Гурван гол” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зохион байгуулна.
Гадаад харилцааны яам
11:30 цагт: УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Зөв үйлдэл" аяны хүрээнд залуучуудтай уулзана.
УДБЭТ
13:00 цагт: Монголын хүний эрхийн форум болон Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг зохион байгууулна. Утас: 88054340
ӨНӨӨДӨР: “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөг болно | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.