
Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 60-аас дээш хувь нь архаг өвчнөө өсвөр насандаа олсон гэдэг судалгаа байна. Тодруулбал, анагаах ухаан 10-19 насыг хүний амьдралын эрчимтэй үе гэж тодорхойлдог байх юм. Харин манай оюутан залуус ид эрүүл байх насандаа өвчлөл өндөртэй байгаа нь зарим сургуулийн судалгаагаар гарсан байна.
Мөн судалгаагаар бэлгийн замын халдварт өвчинд өртөгсдийн бараг тал хувь нь 25-аас доош насныхан байдаг гэсэн дүн гарчээ. Үүний дийлэнх нь оюутан залуус байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
Өнөөдөр болсон оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалтын үеэр энэ талаар холбогдох хүмүүс ярилцлаа.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Нарансолонгын бэлтгэснээр хүргэе.
25-аас доош насныхан бэлгийн замын халдварт өвчин тусах нь их байна | ||
Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.