
Урд хөршийн баруун хойд хэсэгт орших Гансу мужид дөрвөн хавтгай тэмээ нутагшуулсан талаар CCTV мэдээллээ.
Тухайн үед зэрлэг байгальд нутагшуулан гаргасан хавтгайнууд үржил хөгжил, дасан зохицох чадварын хувьд сайн байсан ч, хяналтын байгууламжуудыг устгах, хүн рүү дайрах зэрэг асуудал үүсгэсэн аж. Тиймээс энэ удаагийн хавтгай тэмээг хязгаар нутагт идээшүүлэн тавьсан байна.Байгаль хамгаалах олон улсын холбооноос хавтгай тэмээг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулаад байгаа бөгөөд Хятад улс 1980-аад оноос хойш зэрлэг тэмээг хамгаалахын тулд Шиньжян, Гансугийн нутаг дэвсгэрт байгалийн нөөц газар байгуулжээ. Ингэснээр хавтгай тэмээний тоо толгой тогтмол өсчээ.
БНХАУ-ын баруун хойд хэсэгт хавтгай тэмээ нутагшуулжээ | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.