Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл өгнө

2019-12-11 06:36:22

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

11:00 цагт: Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв олон жил тасарсан Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ. Монголд болох Кремлийн сүлд модны наадмыг ОХУ-ын нийслэл Москва хотод зохион явуулдаг Кремлийн сүлд модны наадмыг олон жил найруулсан Оросын нэрт найруулагч Валерий Шевченко найруулна. Тус арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.  Утас: 94226008

ШУТИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим

11:00 цагт: "Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи" цуврал номын нээлт болно. Утас: 99148148

“Их бүрд” цогцолбор

12:00 цагт: "Энэрэл" мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус сургалтын "Хүслийн шинэ жил" арга хэмжээ болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй