Шууд Chart

Мексиктэй залгаа хилийн хана барихад 3.6 тэрбум долларын санхүүжилт шийдэхийг хориглов

2019-12-11 12:45:34

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн хана барихад Пентагоноос Америкийн цэргийн бүтээн байгуулалтын санд 3.6 тэрбум долларын хөрөнгө шилжүүлэхийг холбооны шүүх мягмар гарагт хугацаагүй хориглосон байна.

Гэхдээ Техас мужийн баруун бүсийн шүүхээс гаргасан 21 хуудас бүхий энэ хоригийг АНУ-ын Засгийн газар давж заалдаж болно гэж Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бодлого шийдвэрийг нь хойш татаж байна гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь түүний удирдаж буй засаг захиргаа Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болох 2020 оны 11 дүгээр сар гэхэд Америкийн өмнөд хил дагуу 720 гаруй урт хана босгоно гэж амлалт өгсөн.

Үүнийхээ дагуу Дональд Трамп өөрийнх нь хүссэн 5.7 тэрбум долларыг Конгресс гаргаж өгөхөөс татгалзсаны дараа сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх хөрөнгийг Батлан хамгаалах яам-Пентагоноос гаргуулахын тулд өнгөрөгч хоёрдугаар сард онц байдал зарласан.

Харин Техасын баруун бүс болон хүний эрхийн байгууллагууд хамтран АНУ-ын Ерөнхийлөгч онц байдал зарлаж, батлан хамгаалах салбарын хөрөнгийг ашиглахын тулд эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шүүхэд хандсан юм.

АНУ-ын Дотоод хэргийн сайдын өнгөрөгч 11 дүгээр сард мэдээлснээр, хилийн ханын 130 гаруй км барьж дууссан. Харин 240 гаруй км-ийг нь барьж байгаа юм байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Мексиктэй залгаа хилийн хана барихад 3.6 тэрбум долларын санхүүжилт шийдэхийг хориглов  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй