
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладаг. Энэ хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажилчин зөгий” жижиг төсөл аж. Уг бичил төслийг Хар Ямаатын байгалийн нөөц газарт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн З.Оюунтуяа хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрбээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр таван бүл зөгийтэй болжээ.
Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар 25 кг байгалийн цэвэр зөгийн бал хураан авч, борлуулсан бөгөөд хоёр жилийн дараа таван бүл зөгийг буцаан өгөх юм байна.
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.