Шууд Chart

“Хүн бүр сурах эрхтэй” хөтөлбөр 10 оюутанд тэтгэлэг олгоно

2019-12-12 17:03:16

“Цэцээ гүн” ротаракт клубийн “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрт 2013 оноос хойш 37 оюутан хамрагдсан байна. Тэгвэл тус клубээс Түүнчлэн тус тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 3-ныг дуустал үргэлжлэх аж.

Танд “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжийг хүргэж байна.

“Цэцээ гүн” ротаракт клуб “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрөө энэ жил дахин зарлаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр Монголын ирээдүй болсон залуучуудын боловсролд хөрөнгө оруулах буюу сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн хүндрэлтэй байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн туслалцаа үзүүлэх зорилготой юм. Монгол Улсын морин хуурын чуулгын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулсан хоёр өдрийн тоглолтын орлогоор манай “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр санхүүждэг.

2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст зорилтот бүлгийн 10 оюутанд сургалтын тэтгэлэг олгох юм. Тэтгэлгийн материалыг 2020 оны 1-р сарын 3-ны өдрийг дуустал хүлээж авна.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш түвшний өдрийн ангийн оюутан байх
  • Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байх
  • Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх
  • Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор) – Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад давуу тал олгоно.
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Сонирхож буй оюутнууд доорх материалыг бүрдүүлж өгнө үү.

  • Их сургуулийн тодорхойлолт (гарын үсэг, тамгатай байх)
  • Дүнгийн тодорхойлолт (гарын үсэг, тамгатай байх)
  • Багшийн тодорхойлолт захидал (гарын үсэг, холбогдох дугаарыг оруулах)
  • Эцэг, эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт
  • Хорооны өрхийн амьжиргааны түвшний тодорхойлолт
  • Нийгмийн идэвх болон уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтыг нотлох баримт бичгийн хуулбар
  • “Миний өнөөгийн нийгэмд оруулж чадах бодит хувь нэмэр” сэдэвт эссэ (500-гаас багагүй үгтэй байх)
  • • Бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсан видео бичлэг явуулбал давуу тал болно.

Сонгон шалгаруулах явц:

1-р шат: 2020 оны 1-р сарын 3-ны дотор тэтгэлэг горилогчдоос ирүүлсэн материалыг шалгаж, 2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудтай холбогдоно.

2-р шат: 2020 оны 1-р сарын 10-ны дотор 2-р шатанд тэнцсэн оюутнуудыг ярилцлагад дуудна.

2020 оны 1-р сарын 18-ны өдөр тэтгэлэгт шалгарсан оюутнуудад эрхийн бичгийг гардуулна.

Дэлгэрэнгүйг:  99080281, 94045506, 99138855

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүн бүр сурах эрхтэй” хөтөлбөр 10 оюутанд тэтгэлэг олгоно  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй