Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт" судалгааны дүнг танилцуулна

2019-12-13 06:13:20

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Ayud” цамхаг

09:30 цагт: "Мах, махан бүтээгдэхүүний экспорт: Тулгарч байгаа асуудлууд, боломж" сэдэвт бодлогын хэлэлцүүлэг болно.

“Бишрэлт” зочид буудал

10:00 цагт: "Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт" судалгааны дүнг танилцуулна.

НМХГ

10:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явц байдал болоод зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөх хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91887887

Хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулж буй “Хийн хоолойн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг сэдвийн хүрээнд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, эрх зүйч Л.Хангай нар ОХУ-аас БНХАУ-руу экспортлох Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар тавихад тулгарч буй өнөөгийн асуудлууд болон ирээдүйн төлөв байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 89191967, 350002

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

11:00 цагт: “Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье” сэдэвт гэр хорооллын иргэдийн дөрөвдүгээр чуулган болно. Утас: 95336100, 99082115, 99997107, 99105744, 99121620

“Пума” зочид буудал

13:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зохион байгуулж буй "Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг бэхжүүлэх нь, тогтвортой аялал жуулчлалын дэлхийн чиг хандлага” сургалт үргэлжилнэ.

Офицеруудын ордон

16:00 цагт: Монгол Улсын зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж буй байлдагчдаас шалгарсан “Шилдэг байлдагчид”-ын шинэ жилийн цэнгүүн болно. Цэнгүүний арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын удирдлага, зэвсэгт хүчний анги байгууллагаас шалгарсан шилдэг байлдагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно.  Утас: 88111619

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт" судалгааны дүнг танилцуулна  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй