Шууд Chart

Алт мөнгөн эдлэл, бурхан, эртний судар хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв

2019-12-16 14:54:15

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан аж. Мөн гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкууд руу нэвтрэн орж сейф хулгайлсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ хулгайн 40 үйлдлээ мэдүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх хоёр этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Үүнээс гадна Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд энэ сарын 6-нд иргэн Б-н гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-нд тус аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүлсэн байна.

Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байгаа аж. Мөн дээрх судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай хоёр хүнийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Алт мөнгөн эдлэл, бурхан, эртний судар хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй