
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцаа
09:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайд нартай уулзана.
эрүүл мэндийн яам
09:00 цагт: ЭМЯ, УГТЭ “Монголын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслөөс “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 99088148
Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд
09:30 цагт: Төрийн бус байгууллагуудын төлөөлөл прокурортой уулзалт хийнэ. Энэ үеэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн яаралтай суллах асуудлыг хөндөх аж.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар мэдээлэл хийнэ.
“Кемпински” зочид буудал
11:00 цагт: ЦЕГ, НСНХ-той санамж бичиг байгуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй аян, ажлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөх, хамтран ажиллах чөлөөт ярилцлага хийнэ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн хурлын танхим
15:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах мэдээлэл харилцаа, ухуулга, нөлөөллийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх уулзалт болно.
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гадаадад суугаа Элчин сайд нартай уулзана | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.