Шууд Chart

Оны шилдэг даамчнаар ДДХМ Ц.Сүхбат тодров

2019-12-17 16:00:00

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клуб хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах "Final - 2019" тэмцээний ялагчаар ДДХМ Ц.Сүхбат тодорчээ. Тус тэмцээнд бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд үүнээс дөрвөн оролцогч 13-19 насны охид байсан юм.

Ийн "Final - 2019" тойргийн журмаар зохион байгуулагдаж дүнгээ гаргахад Харин 2017, 2018 оны аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) сүүлийн хоёр учраатайгаа тэнцсэнээр 13 оноогоор аман хүзүүдэв. Мөн ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй), ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) нар адилхан 11 оноо авсан бөгөөд нэмэлт үзүүлэлтийн чанараар Г.Ганжаргал гуравдугаар байр эзэлжээ.

Түүнчлэн тэмцээнд оролцсон дөрвөн эмэгтэй тамирчнаас Э.Хүслэн хамгийн өндөр амжилт үзүүлж, 10 оноогоор "айргийн тав"-д шалгарсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оны шилдэг даамчнаар ДДХМ Ц.Сүхбат тодров  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй