Шууд Chart

Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн болжээ

2019-12-17 17:00:00

Ховд аймгийн Засаг дарга, Монголын даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Дүгэржавын санаачлагаар зохион байгуулсан Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн энэ сарын 15-нд Ховдод боллоо.

Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээнд эрэгтэй 42, эмэгтэй 22 тамирчин өрсөлдсөнөөс  Ц.Улаанхүү/Увс, ДДХ мастер/ түрүүлж, Д.Ням-Очир/Ховд, МУ дэд мастер/, Ц.Одонхүү/Увс, МУ дэд мастер/ нар удаалав. Түүнчлэн эмэгтэй ангилалд  Б.Тунгалагтамир/Увс, МУ дэд мастер/ манлайлж,  Г.Туул/Увс, Ц.Мягмарсүрэн/Увс, ДДХ дэд мастер/ мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн болжээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй