Шууд Chart

Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг урд хөршийг зорино

2019-12-17 16:22:10

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар ММС Энержи” багт энэ сарын 20-22-нд урд хөршид болох “Sina Elite” лигийн финалд оролцох урилга ирсэн. Тус тэмцээнд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцох бөгөөд өнөөдөр БНХАУ-г зорино. Харин

Ташрамд дурдахад, “Sina Elite” лиг нь БНХАУ-ын 150 хотод зохиогдож 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамардаг нэг тэрбум үзэгчтэй лиг аж. Уг лигийн финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил Монгол, БНХАУ, Австрали, Япон, Нидерланд, Хонконг, Филиппин, ОХУ, Серби, Словени, Өмнөд Солонгос, Тайван, Вьетнам, АНУ зэрэг орны шилдэг баг өрсөлдөнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг урд хөршийг зорино  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй